Нийтлэл

📚 ЯАГААД МАНАЙ НОМ 10×10 СМ ХЭМЖЭЭТЭЙ ВЭ?

2026 оны 10 сарын 26

📚 ЯАГААД МАНАЙ НОМ 10×10 СМ ХЭМЖЭЭТЭЙ ВЭ?

“Миний номын 10×10 см хэмжээ бол зүгээр нэг оноосон биш, харин номыг хүүхэд өөрөө барьж, эргүүлж, үзэхэд эвтэйхэн байдлаар зориуд өгсөн хэмжээ юм.

Бяцхан гарт нь яг таарна.

Том номыг бага насны хүүхэд өөрөө барихад хүнд, эвгүй байх үе бий. Харин 10×10 см хэмжээ нь жижигхэн гараар барихад, хуудсыг нь эргүүлэхэд илүү эвтэйхэн бас хөнгөн.

Өөрөө номтойгоо харилцана.

Номыг зөвхөн ээж, аав нь уншиж өгөх биш, хүүхэд өөрөө барьж, зургийг нь зааж, хуудсыг нь эргүүлж, дахин дахин үздэг өөрийнх нь жижигхэн ном мөн боловсролын тоглоом байгаасай гэж бид хүссэн.

Хаана ч авч явж болно.

Гэртээ, машинд, аялалд, эмээ өвөөгийндөө… Жижигхэн хэмжээ нь хүүхэд дуртай номоо хаа сайгүй авч явахад тохиромжтой.

Бидний хувьд “том” гэдэг нь номын хэмжээгээр биш, хүүхдэд өгөх үнэ цэнээр хэмжигдэнэ.

Бяцхан гарт,

Жижигхэн ном,

Том дурсамж.

(Зургийг эцэг эхийн зөвшөөрөлтэй нийтэлсэн болно.)

#минийном #NAIGALbrand

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл